Гэдсэн дах ургийн хөгжил

Эх сурвалж: mama.mn

“Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд    байхад нь хүмүүжүүлэх явдал юм байна” хэмээн үздэг. Эхийн хэвлий дэх ургийн орчин нь ургийн зан авирт нөлөөлдөг гэсэн үзэл бодол нь МЭӨ 500 оны үеийн агуу сэтгэгч Күнзийн сургаалаас эхтэй. Үүний дараа ойролцоогоор МЭӨ 450 оны үед Хятадын соёлд хүүхэд хүмүүжүүлэх онцгой нэгэн томъёо олсон нь эхийн хэвлий дэх хүүхдийн хүмүүжилд эрүүл мэнд, хоолны дэглэм, хөгжим зэргийг агуулсан зүйлийг боловсруулжээ.

Жирэмсэн      эхийн айдас, уур хилэн, хайр халамж, горьдлого зэрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд нь ургийн генетик ширфийг биохими талаас нь өөрчилөх магадлалтай бөгөөд хэвлий дэх ургийн зан авир нь дээрх сэтгэл хөдлөлөөс  шалтгаалан өөрчлөгдөж байдаг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд баярлаж хөөрөх, айж сандрах нь амархан байдаг бөгөөд хэт чанга дуу чимээ, хэрүүл, маргаан, тайван бус газар байх нь хүүхдэд аюултай байдаг. Тиймээс жирэмсэн эхийг аль болох сэтгэл санааг тайван амгалан байлгаж айлгаж цочоохгүй байх нь чухал юм.

Жирэмсэн эмэгтэй уур бухимдалаа ил гаргахгүй дотроо хуримтлуулах нь хямрал уур бухимдалыг хянаж байдаг гармон нь ихээр ялгарсаны улмаас  хэвлийн судас нарийсч, хэвлий дэх ургийн хүчилтөрөгч багасч урагт муугаар нөлөөлдөг.

Эхийн сэтгэл зүйн байдал, урагт үзүүлэх нөлөөл нь ургийн амьдрах чадварт  нөлөөлдөг. Ураг хайрлуулж хамгаалуулж байгаагаа мэдрэх, тайван амгалан орчинд эргэн тойрноосоо эерэг энергийг авч, аав ээжтэйгээ хамт байж түүнтэй ярин, хөгжилтэй байх нь ургийн хувьд сайнаар нөлөөлөх ба эхээс төрсөнийхөө дараа тайван, эрүүл чийрэг хүүхэд төрдөг байна.

Харин монгол ёс заншилд: Монголчууд эмэгтэй хүнийг хүүхэд олмогц үр хөврөл ураг хүүхдийн сайн сайхан, аз жаргалын төлөө өвөрмөц маягаар анхаарч ирсэн уламжлалтай.

Жирэмсэн эхийг монголчууд Тулгар эх гэж нэрлэх бөгөөд Тулгар эхийн ойр орчимд байгаа хүмүүс тулгар эхийн хүндлэх нь нэг талаасаа хүүхэд төрүүлэх гэж байгаа эхийг хүндэлж байгаа нөгөө талаасаа эхийн хэвлийд байгаа ургийг хүндэлж зөв бойжиход тусалж байгаа юм.

Эхийн сэтгэл зүйг тайван байлгахад нөхөр буюу өрхийн тэргүүн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эхийг сэтгэл санаа хямарч, бузар мууг бодож, гомдон шаналах нь ургийн хүмүүжил төлөвшил, зан ааш, оюун ухаанд  муугаар нөлөөлж согогтой, хүмүүжилгүй хүүхэд болно гэж үздэг.

Тухайлбал: Тулгар эхийг айлгаж цочоох, сэтгэлийг нь донсолгон түгшээхгүй байх хэрэгтэй. Эс гүйцэтгэвээс үр зулбах, дутуу төрөх, хүүхэд цочимтгой болох аюултай гэж үздэг. Мөн горьдоох, гомдоохыг цээрлэнэ. Мөн жирэмсэн эмэгтэйд гар хүрэхийг хатуу хориглодог байна.

Хэвлийн дэх ургийн амьдрал

Ураг хэзээнээс эхэлж хүн болдог вэ?

Хүний амьдрал төрсөн цагаас хойш эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс хойш гэх мэтээр энэ асуултанд хүмүүс янз бүрээр л хариулдаг. Харин орчин үед хүний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст энэ асуултанд ганцхан хариулт байдаг нь одоо нэгэнт тодорхой болсон. Энэ нь хүний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт билээ. Чухам яг энэ үеэс л хүн бүрт өөрийн гэсэн шинж чанарууд нь бий болж, зүүний толгойн хэмжээтэй тэрхүү орон зайд ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулагдсан байдаг.

Хүний амьдралын эхний долоо хоногт олон сая эсүүд шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодийг бүрдүүлдэг.

Хүй – Хүй нь ураг, эхийг холбодог. Хүйн судсаар хүчилтөрөгч ураг рүү зөөгдөхөөс гадна ургийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн эргэж эх рүү зөөгдөнө.

Эхэс - Эхэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салст бүрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Түүгээр дамжиж эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимт бодис нь хүйн судсаар дамжин урагт очно.

Усны бүрхүүл хальс буюу ураг орчмын шингэн– Умайн дотор усны хальс байх бөгөөд тэр нь ураг орчмын шингэнээр дүүргэгдсэн байна. Түүн дотор ураг хөвж байдаг. Төрөлтийн үед ураг орчмын шингэний хальс хагарч шингэн гардаг.

About these ads

About Admin
Судлаач

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: