Хүүхдийн сэтгэл зүйн онцлог

Эрдэмтэд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг нас наснаас нь хамаарч  үндсэн таван үе шатад хуваасан байдаг. Энэ нь хүүхдийг нярай үеэс нь эхлээд насанд хүртэлх эдгээрийн хоорондох сэтгэл зүйн ялгаа болон шилжилтийн үеийн сэтгэл зүйн онцлогийг тусгасан байна. Ингээд хүүхдийн нас наснаасаа хамаарсан сэтгэл зүйн онцлогуудыг доор дурьдлаа.

I үе шат. Нярайн үе.

Энэ үе шат маш чухал үе шатуудын нэг юм. Учир нь энэ үед л хүүхдэд гэр бүлийнх нь хайр халамж, орчин тойрноо мэдрэх гээд бүхий л ертөнцтэй танилцах үе шат байдаг. Иймд хүүхдийг тэвэрч, түүн рүү инээж, бүүвэйлж, түүнтэй ярилцах нь хамгийн чухал. Энэ шатанд элдэв цээр, албадлага ашиглалгүйгээр өөртэй нь ингэж харьцаж байгаа нь цаанаа ямар нэгэн утгатай гэдгийг ойлгуулах нь маш чухал.

Нярай хүүхдийн бас нэг чухал зүйл бол итгэл бөгөөд энэ нь  нялх хүүхдийн хөгжлийн үндсэн хэрэгцээ гэж ойлгож болно. Хүн амьдралынхаа эхний долоо хоногуудад бие болоод сэтгэлзүйн хувьд эрүүл хүн болох анхны суурь нь тавигддаг байна. Өөрөөр хэлбэл нялхас эрүүл өсөж бойжихоос гадна  сэтгэлзүйн төлөвшил нь бие даасан, итгэлтэй насанд хүрэгч болоход энэхүү эхний долоо хоногт түүнийг хүлээн авсан ертөнц, асран халамжилах хүний харилцаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Хэрэв  найдвартай, халамжтай хүмүүсээр хүрээлэгдсэн бол уг орчноосоо мөн тийм харилцаанд суралцаж, итгэл хэмээх суурь мэдрэмж нь төлөвшин хөгжинө.

Нялх үедээ хүүхэд өөрөөсөө ээжийгээ салгаж мэдэрч чаддаггүй.
Нялх хүүхэд энэ үед өөрийгөө ээжээсээ салгаж мэдэрч чаддаггүй байна. Ээж нь хүүхдэдээ  хэдий чинээ хайр энэрлийг мэдрүүлнэ төдий чинээ өөрийгөө хайрлах, аюулгүй амар тайван, таатай орчинд байгаагаа мэдэрч итгэл төрдөг байна. Үүнийг монголчууд “эхийн сэтгэлийг нь үр нь дагадаг юм, иймээс эхийг нь тайван байлгах хэрэгтэй” гэдэг билээ.
Эх үрийн барилдлага нь нялх насныхны итгэл найдварын суурь мэдрэмжийг эхний  6 сартайд  үүрд хоногшуулан үлдээдэг байна.
Хүүхэд өөрийнхөө дүр төрхийг ээжийнхээ халуун дулаан тайван уур амьсгал,  хайрлан энхрийлж, өхөөрдсөн дуу авиа, хэл яриагаар аюулгүй амар тайвныг мэдэрэх ба мөн   “өөрийгөө үнэ цэнэтэй хүн” хэмээх  мэдрэмж тухайн хүүхдэд суурилдаг байна.

  • Хэрэв тэдэнд энэхүү мэдрэмж үгүйлэгдэх аваас хайрын “өлсгөлөн”-д нэрвэгдэж, улмаар насанд хүрсэн ч энэ нь дотоод сэтгэл, мэдрэхүйн  гүн түвшинд үргэлжилсээр байх болно.
  • - Нялх хүүхэд өлсөх, ядрах, тэврүүлэх, хүрэлцэх, унтмаар байгаагаа уйлж илэрхийлнэ. Энэ хэлийг ээж нь мэдэрч ойлгон, зохих хариу үйлдлийг үзүүлэхэд тайвширна. Зарим  эцэг эхчүүд үүнийг “эрхэлж байна, тэврүүлээд бүр муу зан сурчихаж” хэмээн ташаа ойлгох нь бий. Эцэг эхийн энэхүү байдал буюу үл тоомсорлох, хаяж явах, өвдсөн үед нь үл хайхрах зэргээр тоомсоргүй хандах нь итгэл найдвараар хөгжих учиртай мэдрэмжийг нь үгүй хийж “шоовдорлогдсон”, “гологдсон” мэт мэдрэмж төрүүлдэг.
  • - Мөн хүүхдэд “наалдамхай” зан үйл илэрч болзошгүй. Энэ мэдрэмж нь улмаар насанд хүрсэн амьдралд нь ч сэтгэлийн шарх хэвээр үлдэж, “нарсистик” хэв шинжийн хүн болон төлөвших эх суурь нь болдог байна
  • - Хайр халамжгүй, сөрөг нөлөө бүхий “ээж толь” хэмээх  эх үрсийн харилцаа нь эмзэг сул хэв шинжийг буй болгоно
  • - Ээж нь хүүхдээ нялх байхад нь урт удаан хугацаагаар орхин явбал хүүхдэд энэ нь үлэмж хүндээр тусч, өөрийгөө ээжийнхээ харилцаагаар төлөөлүүлэн мэдрэх  барилдлагын үйл явц алдагдан өөрийнхөө тухай төсөөллийг алддаг байна. Үүнийг “тусгаарлагдах түгшүүр”  гэдэг.  Тэд хамгийн наад зах нь  3 нас хүрч байж сая ээжээсээ тусгаарлагдахад  бэлэн болдог байна

Нарсистик  /narcissistic/ хэв шинж:
Нялх насандаа  итгэл найдварын буюу хайр энхрийлэл, халуун дулаан тогтвортой харилцааны  хэрэгцээ нь хангагдаагүй хүн өөрийн тухай төсөөллөө олж чаддаггүй байна. Үүнийг “Би саатал” буюу өөрийгөө алдсан,  өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүн гэдэг. Үүний үр дагавар нь насанд хүрсэн хойноо бусдын анхаарлыг татах, өөрийгөө бусдаас дээгүүр  тавих, хэт төгс төгөлдөр лүү тэмүүлэх, бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ер бусын онцгой хүний дүрд тоглох, мөрөөдөх, эсхүл хэн нэгэнд  хэт их хайр халамж үзүүлэх эсхүл төдий чинээ бусдаас хүсэх гэх мэт зан үйлээр илэрдэг байна.

Ораль /хөхөх/ хэрэгцээ
Ораль шат гэдэг нь хүүхэд төрсөн үеэс эхлэн арван найман сар хүртэлх үеийг хамарна. Нярай хүүхдийн эсэн мэнд байдал нь түүнийг халамжилан асарч байгаа хүмүүсээс бүхэлдээ шалтгаалж энэ хамаарал нь түүний ертөнцтэй харьцах зөн билэгт таашаал авах цорын ганц суваг гэж үздэг. Энэ үед биологийн хэрэгцээгээ хангах, тааламжтай сэтгэгдэл эдлэх үйл явц нь хүүхдийн амны хөндийн эрхтэн системтэй  нягт холбоотой гэж үздэг.
Хүүхэд хоол тэжээлээ эхийн хөхөөр болон угжаар авна. Үүний зэрэгцээ хөхөх хөдөлгөөн нь хүүхдэд тун тааламжтай, тайван итгэлтэй байх мэдрэмжийн  хүүхдэд төрүүлдэг. Ийм учраас уруул хэл болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдийнхээ хамтаар амны хөндий нь бүхэлдээ хүүхдийн идэвхи, сонирхлын гол төв болж байдаг.
Ам бол хүний насан туршид маш чухал дур таашаалын эрхтэн болж үлддэг гэж үздэг. Насанд хүрсэн хойно ч гэсэн бохь зажлах, тамхи татах, хумсаа мэрэх, үнсэлцэх, хоол хэтрүүлэн идэх зэрэг хэлбэрээр ораль /хөхөх/ шатны үлдэгдэл зан үйл илэрч ажиглагдаж байдаг. Энэ бүхнийг Фрейдистүүд либидогийн /бэлгийн/ энерги нь амны хөндийгөөр дамжин илрэх хандлага гэж үздэг байна:

  • - Хөхөх хэрэгцээ нь хэвийн хангагдаагүй /хэт цадах эсхүл өлсөх/ байдал нь өөрийгөө ээжээсээ ялгаж салгаж ойлгож мэдрэх хөгжлийн явцад саатал бий болж, цаашид эхийн хайрыг хүсэгч, ямар ч үнээр хамаагүй таашаал авах, орчиндоо дасан зохицох байдал нь итгэмтгий, идэвхигүй, хашир суугаагүй, хэт хамааралтай байдал зэргээр илэрнэ
  • - Хөхөх хэрэгцээ нь хангагдаагүй хүүхэд насанд хүрэхдээ бие сэтгэлд үүсэж тогтсон хөөрлөө ямар нэгэн юманд донтох, архи тамхинд татагдах, бусдыг болон өөрийгөө хүчирхийлэн шийтгэх ( өөрийгөө гэмтээх, амиа хорлох оролдлого) шалтгаан  болж болзошгүй юм
  • - Хөхөө санаж уйлахад нь гэнэт огцом дуугаар аашилж зандрах, гар хүрэх зэрэгт хүүхдийн сэтгэлзүйд цочрол өгвөл өөрийгөө гологдмол, шоовдорлогдсон мэт мэдрэмжийг үүрд үлдээж мэдэх юм

II үе шат. Бага нас.

Энэ үед хүүхэд өөрийгөө бие даасан, чөлөөтэй гэдгийг ойлгон, түүнээ хамгаалан,  бусдаас хамааралгүй шинэ “Би”-тэй болсноо нотлохыг хичээнэ.  Энэ бүхэн нь хүүхдийг хөлд орсон цагаас эхэлнэ. Ичих, эргэлзэх мэдрэмжтэй болно. Өөрөөр хэлбэл нэг талаас биеэ даахыг эрмэлзэх, нөгөө талаас ичих, эргэлзэх мэдрэмж. Ийм нөхцөлд хүүхдийн бие даах эрмэлзэлийг хэт цээрлэж, хорих нь цаашид үргэлж эргэлзэх, ичих хандлагатай хүн болгон төлөвшүүлэх аюултай.
III үе шат. Зугаацаж, наадах нас.

Энэ шатанд идэвхтэй эрэлхийлэн хэрэгжүүлэх, санаачлага гаргах чадвар бүрэлдэн тогтдог.
IV үе шат. Сургуулийн нас.

Энэ насанд өөрийгөө бусадтай адилгүй зан чанартай байгааг болон бусдаас сул дорой байдалтай байгааг мэдрэх гэсэн хоёр мэдрэмж хэт давамгайлах аюул их байдаг. Эцэг, эхийн халамж, оролцооны тусламжтгайгаар сургуулийн зүгээс тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байх нь хүүхдийн хувьд ач холбогдлоо алдаж, гэр бүл нь хамгийн таатай, дотно газар нь болж хувирдаг.
V үе шат. Шилжилтийн нас буюу хямралын үе.

Энэ шатанд хүүхэд нас дуусаж, бие даасан том хүний амьдралд хөл тавихтай холбоотой гүнзгий хямрал үүснэ.
Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь энэ хямралын үе юм. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт гүйцэхээс гадна сэтгэл зүйн хувьд насанд хүрдэг. Улмаар энэ насны хүүхэд сэтгэл санаа болон биеийн хувьд өөрийгөө эцэг, эхээсээ тусгаарлаж, холдон өөрийн гэсэн үнэт зүйлс, үзэл бодол, танилын хүрээтэй болохыг эрмэлзэж эхэлнэ. Тун саяхныг хүртэл шимтэн сонсдог байсан эцэг, эхийнх нь үг, бодол үнэ цэнээ алдаж, үе тэнгийнхний нь бодол санаа илүү ач холбогдолтой болж ирнэ.
Насанд хүрч бие даах үйл явц нь хүүхэд болгонд адилгүй. Зарим хүүхэд сэтгэл санааны дотно байдлаа огцом таслаж, хэт түрэмгий байдал гарган бодит шалтгаангүй үгүйсгэсэн харьцаатай болж, юм болгон дээр өөрийн бие даасан, тусгаар байдалтай харуулах гэнэ. Тийм ч болохоор гэр бүлийнхээ уламжлал, дэг жаягийг ямагт эсэргүүцдэг.
Гэтэл зарим нь 16 хүрчихсэн атлаа хүүхдийн тоглоом сонирхсон хэвээр байж, үе тэнгийнхнээсээ дөлөх, багын адил юм болгон дээр том эцэг, эхийнхээ дэмжлэг туслалцааг авах гэх зэргээр өөртөө итгэлгүй байдал байнга гаргадаг эцэг, эхийн санааг багагүй зовоодог.
Ямар ч байсан энэ үед хүүхэд, эцэг эхчүүдийн харьцаанд хямрал үүсдэг. Үүний эцэг эхчүүд бэлтгэлтэй байж, заримдаа наанаа элдэв сөрөг үзэгдэл илэрдэг ч дотроо хүүхдийнх нь ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх эерэг өөрчлөлтүүд гарч байдаг гэдгийг ойлгодог байх ёстой.
Үүнээс гадна дан ганц эцэг, эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хэцүү байдаг гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд ба эцэг, эхчүүд хоорондын харьцаа нь ойлголт, ухаалаг хяналт, халамж дээр тогтож байх ёстой. Иймд хүүхдээ тоохоо болих, эсвэл хэт хатуу хяналтанд байлгах нь буруу юм. Хамгийн байж боломгүй зүйл нь сэтгэлийн хэлхээс тасарч, хүүхдийг зөнд нь орхих юм. Мөн түүнчлэн та хүүхдийнхээ хамгийн сайн найз, дотны зөвлөгч нь байх ёстой. Учир нь хүүхдүүд энэ үедээ аль ч тал руу хальтран ороход бэлэн сэтгэлийн хөдөлгөөнтэй, маш олон төрлийн сайн муу зүйлийн сонирхох нь элбэг болдог. Гэхдээ энэ шилжилтийн насан дээр дан ганц муу зүйлийг сонирхоод байдаггүй ба ямар нэгэн хичээлдээ илүү сонирхолтой болох, урлаг спортонд дуртай болох зэрэг сонирхолууд гарч ирдэг. Энэ үед нь сонирхсон зүйлийг дэмжиж түүгээр дугуйлан секцэнд явуулах нь илүү үр дүнтэй байдаг.

 

эх сурвалж: mama.mn

About these ads

About Admin
Судлаач

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: